Хянан баталгаа хийлгэх хүсэлтээ онлайнаар илгээ

Хүсэлт илгээснээр таны мэдээллийг баталгаажуулж, тохирох үйлчилгээ үзүүлэгч байгууллагад шууд дамжуулна. Процесс бүр ил тод, хянах боломжтой.

Та үйлчилгээ үзүүлэх байгууллага хайж цагаа алдах хэрэггүй боллоо.

Хүсэлт илгээх хэсэг

Хүсэлт илгээснээр бид таны хэрэгцээнд тохирох байгууллагыг таньтай холбох болно.

Үйлчилгээний төрөл

Яагаад GeoLink гэж?

Давуу талууд

Цаг хугацаа хэмнэнэ

Мэргэжлийн байгууллага хайх шаардлагагүй, ажил олгогч хайхаас ажил дуусах хүртэл бүх процессыг бид хариуцна.

Шуурхай шалгалт

Утасны дугаараар хүсэлтийн явцыг шууд харах боломжтой.

Нэг цэгийн үйлчилгээ

Бүх төрлийн газрын үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд нэг системд бүртгэлтэй тул таны хүсэлтийг хамгийн тохиромжтой байгууллагад шууд дамжуулна.

Тогтсон үнийн тариф

Үйлчилгээний үнэ ил тод, тогтсон тарифтай тул нэмэлт, гэнэтийн зардалгүйгээр шийдвэрлэнэ.

Яагаад газрын эрх шилжүүлэх үед хянан баталгаа хийдэг вэ?

Газрыг дараах хэлбэрээр шилжүүлэх үед тухайн газрын бодит байдал, хил зааг, талбай нь кадастрын мэдээлэлтэй нийцэж байгаа эсэхийг шалгах шаардлага гардаг.

Эрх шилжүүлэхээс өмнө хянан баталгааг заавал хийж, газар дээрх бодит мэдээллийг кадастртай тулган баталгаажуулна.

Газрыг:

  • худалдах
  • бэлэглэх
  • өвлүүлэх
  • барьцаалах
  • эзэмших, ашиглах эрх шилжүүлэх

Үүний зорилго

  • Газрын хэмжээ бодит эсэх
  • Хил давхцал байгаа эсэх
  • Кадастрын мэдээлэл зөрүүтэй эсэх
  • Газрыг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх
Кадастрын зураглал
Хууль зүйн шаардлага

Монгол Улсын Газрын тухай хууль 58 дугаар зүйл

Дараах заалтууд нь газрын эрх шилжүүлэхтэй холбоотой хянан баталгааг заавал хийх үндэслэл болдог.

58.1. Газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах үйл ажиллагаанд төрийн хяналтыг тасралтгүй хэрэгжүүлэх зорилгоор газрын төлөв байдал, чанарын тогтвортой, гол үзүүлэлтүүдийг хууль тогтоомжид заасан хугацаанд давтан тодорхойлж улсын хяналтад авсан анхны үзүүлэлтүүдтэй харьцуулан дүгнэлт гаргахыг газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа гэнэ.

58.4. Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг эрх бүхий мэргэжлийн байгууллага хийж, дүгнэлт гаргана.

58.5. Газрын нэгдмэл сангийн бүх ангиллын газрыг 5 жилд нэг удаа газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаанд заавал хамруулах бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болоход энэхүү баталгааг гаргана.

Яаж ажилладаг вэ?

Алхамууд
01

Хүсэлт илгээх

Нэр, утасны дугаар болон үйлчилгээний төрлөө оруулж хүсэлт илгээнэ.

02

Байгууллага олох

Манай систем таны хүсэлтэд тохирох мэргэжлийн байгууллагыг хайж олно.

03

Холбоо барих

Байгууллагын мэргэжилтэн таньтай 24 цагийн дотор утсаар холбогдоно.

04

Ажил гүйцэтгэх

Мэргэжилтэн газар дээр очиж хянан баталгаа эсвэл кадастрын ажлыг гүйцэтгэнэ.

Түгээмэл асуулт хариулт

FAQ
Хянан баталгааны хүсэлт хэрхэн илгээх вэ?
Энэхүү вэб хуудасны хүсэлт илгээх хэсэгт нэрээ, утасны дугаараа болон үйлчилгээний төрлөө сонгож "Хүсэлт илгээх" товчийг дарна уу. Таны хүсэлт тухайн агшинд манай системд бүртгэгдэнэ.
Хүсэлт илгээсний дараа хэдэн хоногт холбогдох вэ?
Таны хүсэлтийг хүлээн авсны дараа тохирох мэргэжлийн байгууллагыг олж, 24 цагийн дотор таньтай утсаар холбогдоно.
Явцаа хэрхэн шалгах вэ?
"Явц шалгах" товчийг дарж, хүсэлт илгээхдээ ашигласан утасны дугаараа оруулснаар хүсэлтийнхээ одоогийн төлөв болон хариуцсан байгууллагын мэдээллийг харах боломжтой.
Үйлчилгээний төлбөр хэд вэ?
Үйлчилгээний үнэ тариф нь газрын талбай, байршил болон үйлчилгээний төрлөөс хамаарч тогтоогддог. Байгууллагын мэргэжилтэн таньтай холбогдох үед нарийвчилсан үнийн санал гаргана. Бид ижил төрлийн үйлчилгээнд тогтсон тарифтай тул гэнэтийн нэмэлт зардал гарахгүй гэдгийг баталгаажуулна.